Ид шидийн oрон

Хүүхдийн ирээдүйд чиглэсэн олон сайхан үйл хийдгийн нэг болох Ид шидийн Орон хүүхэд хамгаалах газрын бүх хүүхдүүдэд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, амин дэмүүд өгч мөн тус байгууллагад мөнгөн тусламжаар Тавин Ус ХХК-ийн нийт ажилчдын зүгээс сэтгэлийн дэмжлэг үзүүлэв.

Лантуун Дохио ТББ нь Баянзүрх дүүргийн 23-р хороонд (Ид Шидийн Орон 2) хүүхдийн хамгааллын төвийг эхлүүлэх ёслолын ажиллагаа 2018 оны 11-р сарын 14-ний өдөр боллоо. Нийт 4200 м.кв талбай бүхий шинэ төвийг барих бөгөөд 2019 оны хавар барилгын ажил эхлэхээр болсон байна. Баянхошуу дахь анхны (Ид Шидийн Орон 1) төвийг байгуулсан Лантуун Докхио ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан хэлэхдээ “(Ид Шидийн Орон 2)-ыг Улаанбаатар хотын хамгийн том дүүрэгт барих гэж байгааг дуулгахад таатай байна. Манай ТББ байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй бөгөөд үүнтэй зэрэгцэн (Энержи Ресурс ХХК) нь 740 сая төгрөг хандивлаж барилга барихад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Мөн түүнчлэн хүмүүсийн хандивын ачаар бид анхны (Ид Шидийн Орон 1) төвийг амжилттай байгуулж чадсан” цаашдаа Улиастай, Амгалан, Шархадад Хүүхэд хамгааллын төвийг шинээр байгуулах шаардлагатай байгааг дурдаад олон нийтийн дэмжлэгийг хүсч байгаагаа илэрхийллээ.

Trackback from your site.