Хүүхдэд тусалъя аян

Тавин Ус ХХК, цагдаагийн газрын хэрэг бүртгэх алба болон бусад байгууллагууд хамтран хүүхдэд тусалъя аянг зохион байгуулж асрамжийн газрын бяцхан хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, дархлаа дэмжих амин дэм, гарын бэлэг бэлэглэв.

1990-д оны эхэн үеийн социализмаас ардчилал руу шилжих хөдөлгөөнтэй зэрэгцэн, Монгол улсын олон хүүхдийн амьдралын нөхцөлд томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн. Эдгээр өөрчлөлтийн үр нөлөө нь ямагт өөр хоорондоо холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй хүүхдүүдэд учирах сэтгэл санааны хохирол, доромжлол, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгт өртөж хохирч буйг бид хамгаалах шаардлагатай байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хамгаалах оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон улсын тогтолцоог Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхдүүдэд тулгараад буй энэ нөхцөл байдал, одоо байгаа заалтууд, явагдаж буй өөрчлөлт, засгийн газартай хамтарсан хүүхдийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Trackback from your site.