“Тавин-Ус фарм” эмийн үйлдвэр нь 2000 оноос эхлэн эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн, аюулгүй, чанарын баталгаатай эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тасралтгүй сайжруулалтын тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байна.
Бид 2020 онд үйл ажиллагаандаа дараах олон улсын болон Монгол Улсын стандартуудыг хэрэгжүүлэх замаар “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-г бүрдүүлж байна.
Үүнд:
🏥Компанийн үйл ажиллагаандаа “Чанарын менежментийн тогтолцоо” MNS/ISO 9001:2016 стандарт
🏥Чанарын хяналтын лабораторитоо “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS/ISO/IEC 17025: 2018 стандарт
🏥Эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/ MNS 5524:2014 зэрэг стандартуудыг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж байна.

“ТАВИН-УС ФАРМ” ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЧАНАРЫН БОДЛОГО:
Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдлөг болгож, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж технологи ашиглан, олон улсын жишигт нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмийг үйлдвэрлэж, тасралтгүй жигд хүртээмжтэй ханган, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэхэд чиглэсэн бүтээлч, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлж байнгын сайжруулалт хийж хөгжихөд чиглэнэ.

2019 оны 6 дугаар сараас эхлэн сүлжээ эмийн сан 8 нь 11-р хороололд шинээр нээгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Сүлжээ эмийн сан 5 нь төмөр замд байрлах Богд арын хуучин Хаан банк байсан байранд байршилаа өөрчилж, эрхэм үйлчлүүлэгч нартаа тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлж байна.