Тавин Ус сүлжээ эмийн сангууд болон төв оффис, эмийн үйлдвэрт 5S -ын хүрээнд өдөр бүр байгууллагын гадаад болон дотоод орчинг цэвэрлэж, эрүүл аюулгүй , цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлдэг.

Тавин Ус ХХК, цагдаагийн газрын хэрэг бүртгэх алба болон бусад байгууллагууд хамтран хүүхдэд тусалъя аянг зохион байгуулж асрамжийн газрын бяцхан хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, дархлаа дэмжих амин дэм, гарын бэлэг бэлэглэв.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Тавин Ус ХХК болон Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хамтран Хан-Уул дүүргийн 9-р хорооны залуу гэр бүл, шинэ мэндэлсэн бяцхан үрс, өндөр настан ахмадууддаа гарын бэлэг гардуулав.

Жил бүрийн эх үрсийн баяраар нийт ажилчид, хамт олныхоо бяцхан хүүхдүүддээ Тавин Ус ХХК-ийн зүгээс баяр дээр нь баяр нэмж гарын бэлэг өгч гэр бүлдээ зарцуулах цаг гаргаж өгдөг.

Хүүхдийн ирээдүйд чиглэсэн олон сайхан үйл хийдгийн нэг болох Ид шидийн Орон хүүхэд хамгаалах газрын бүх хүүхдүүдэд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, амин дэмүүд өгч мөн тус байгууллагад мөнгөн тусламжаар Тавин Ус ХХК-ийн нийт ажилчдын зүгээс сэтгэлийн дэмжлэг үзүүлэв.

2018 оны 12 дугаар сард Хүүхдийн Эрх Хамгааллын төвийн хөөрхөн бяцхан хүүхдүүддээ Утааны маск, шинэ жилийн бэлэг, биеийн дархлаа дэмжих хүүхдийн бүтээгдэхүүн, амин дэмүүд болон тус байгууллагад анхны тусламжийн иж бүрдэл тус тусыг бэлэглэв.