Аскорбины хүчил

Найрлага:
 Аскорбины хүчил
Хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун:
Аскорбины хүчлийн дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин халдварт өвчнүүд, хордлого,цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атерсклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин удаан эдгэрэлттэй шарх, яршил, ясны бэртэл шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор хоногийн тун 0.05-0.1 г, жирэмсэн болон төрсний дараах үе, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 0.3 г-аар 10-15 хоногийн турш, хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор 0.025 г-аар өдөрт 2-3 удаа, эмчилгээний зорилгоор насанд хүрэгсдэд хэрэглэх хоногийн уух тун 0.05-0.1 г-аар өдөрт 3-5 удаа хоолны дараа ууна.
Шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд аскорбины хүчлийн шимэгдэлт багасна. Бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино.