Аскорутин

Найрлага:
Аскорбины хүчил+ Рутин
Хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун:
С, Р витамины дутагдал, хялгасан судасны нэвчимхий чанар ихэссэн, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчин, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл атерсклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин удаан эдгэрэлттэй шарх, яршил, ясны бэртэл шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. 1 шахмалаар өдөрт 2-3 удаа хоолны дараа ууна.
Анхааруулга:
Шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд аскорбины хүчлийн шимэгдэлт багасна. Бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино.