Повидон йод 1%, 5%, 7.5%, 10%

Найрлага:
Повидон йод
Хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун:
Мэс засалчийн гарын халдваргүйтгэлд, мэс засал, хатгалт, тарилгын талбай бэлтгэх, мэс заслын болон гэмтлийн бүх төрлийн шархны халдваргүйтгэлд, амны хөндий, шүд буйлны үрэвсэл, ангина, хамрын хөндийн шархлаа, үрэвсэл, гайморын хөндийн үрэвсэл, томуу томуу төст өвчний үед, үтрээний үрэвсэл ба халдваргүйтгэлд, арьсны нянгийн гаралтай идээт үрэвсэл, батга, хатиг, мундас, мөөгөнцөр, үлд, хагжилт зэрэг арьс салстын бүх төрлийн халдваргүйтгэлд угаах, зайлах, шавших, тампон тавих, боолт тавих зэргээр хэрэглэнэ.
Анхааруулга:
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг, гипертиреоз, бамбай булчирхай авахуулсан, бөөрний дутагдалтай хүмүүст, радио идэвхт йодын эмчилгээний өмнөх шатанд, хөхүүл хүүхдэд хэрэглэхгүй.