Фоливит С

Найрлага:
Аскорбины хүчил+ фолийн хүчил
Хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун:
Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт /тухайлбал: толгой шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт/, халдвар-үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ. 60 кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд, ахлах ангийн насны насны хүүхэд 500 мг-аар өдөрт 4 удаа хүртэл, хоногийн дээд тун 4 г, эмчилгээ үргэлжлэх хугацаа 5-7 өдөр. Хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун: 6-12 настайд 240 мг, 1-6 настайд 120 мг-240 мг, 3 сартайгаас 1 нас хүртэл 24 мг-120 мг тус тус байна. Хоногт 4 удаа хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 3 өдөр.
Анхааруулга:
Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үе, жирэмсэн хөхүүл эхчүүд, өндөр настан зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.