Бариултай хүүхэд хооллох угж / BPA free/ 250 ml

SKU: 9015

Бүтээгдэхүүний тухай

Хүүхдийг хөхөөр хооллох нь хамгийн зөв хооллолт юм. Эхийн сүүг юугаар ч орлуулшгүй билээ. Энэхүү угж нь PUR Брендийн силикон материалтай эмнэлгийн зориулалттай үйлдвэрлэгдсэн. Өргөн хүзүүтэй учраас асгарах аюулгүй.

  • BPA free (Бисфенол агуулаагүй)
  • Волатил ба Нитрозамины аюулгүй
  • Хүнсний зориулалттай материалаар хийсэн

Анхааруулга:

  • Хэрэглэх болгондоо сайтар угааж, цэвэрлэж мөн тагийг сайтар таглах хэрэгтэй
  • Хэрвээ хагарч, бүрэн бүтэн байдал нь алдагдсан бол дахин хэрэглэж болохгүй
  • Угжаар хооллох нь эхийн сүүг орлохгүй
  • Угжин дахь шингэнээ богино долгионы зууханд халааж болохгүй, учир нь таны хүүхдийг түлэх аюултай
  • Угжаар хооллохоосоо өмнө заавал шингэнийхээ температурыг шалгаж өгөөрэй
  • Нярай хүүхдийг насанд хүрэгчдийн хяналтгүйгээр хооллож болохгүй

Энэ угж нь өндөр чанартай хүнсний зориулалтын материалаар хийгдсэн бөгөөд биcфенол агуулаагүй, хавдар үүсгэхгүй, хүнсний зориулалттай, хүүхдэд хоргүй бүтээгдэхүүн юм. PUR брендийн бүх бүтээгдэхүүнийг сайтар судалж, олон жилийн туршилт явуулж силикон материалтай хөхөлтийг үйлдвэрлэдэг ба энэхүү угж нь таны хүүхдэд аюулгүй.

Хадгалалт, арчилгаа:

  • Шинэ угжийг хэрэглэхээс өмнө 5 минут буцалгаж угжны бүх хэсгийг сайтар зайлахыг зөвлөж байна
  • Угжны силикон материалтай хэсгийг буцалж буй усанд сайн булхуулж эсвэл цахилгаан эсвэл богино долгионы уураар халдваргүйтгэл хийж хэрэглэнэ
  • Угжны тагны хэсгийг аяга, таваг угаагчаар угааж, цэвэрлэх боломжтой
  • Хуурай, сэрүүн орчинд хадгална
  • Нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгана

Бисфенол агуулаагүй угжийг угаахдаа:

  • Угжны эдэлгээг уртасгахын тулд бисфенол агуулаагүй савыг буцалгахгүй байхыг зөвлөж байна
  • Угжны бүх хэсгийг ижил температур, ижил хугацаанд халдваргүйтгэл хийнэ