Гриппомикс

Найрлага:
Парацетамол – 325 мг, римантадин гидрохлроид – 75 мг, аскорбины хүчил – 125 мг, цетиризины дигидрохлорид – 2.5 мг, сорбитол бүхий кальцийн карбонат 70 – 89.3 мг, кальци 25 мг
Хэрэглэх арга, заалт:
Халууралт бүхий амьсгалын замын вирусын халдвар, томуу (ханиад) зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун хэмжээ:
Дотуур ууж хэрэглэнэ. 1 уут бэлдмэлийг 1 шилэн аяга буцалсан халуун бүлээн усанд уусгаж халуун бүлээнээр нь хэрэглэнэ. 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 1 уутаар өдөрт 3 удаа, халууралт үргэлжилж байвал 3-5 хоногийн турш хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэснээр биеийн байдал илэрхий сайжрахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эмч болон эм зүйчээс лавлана уу!
Анхааруулга:
Эмийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Өвчний эхний шинж тэмдэг илэрснээс хойш 24-48 цагийн дотор эмийг хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоногоос дээшгүй. Удаан хугацаагаар хэрэглэх (7 хоногоос дээш) тохиолдол нь архаг хавсарсан өвчний үед байж болно. Артерийн даралт ихсэлт бүхий настай хүнд хэрэглэхэд тархины цус харвалт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ (эмийн найрлага дахь римантадинтай холбоотой). Томуугийн үед бэлдмэлийг хэрэглэхийн өмнө биеийн температур 38.50С-аас дээш бол эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Биеийн байдал сайжрахгүй өвчний шинж тэмдэг нэмэгдэж илэрвэл эмчид хандана.

Category: