Жино В

Найрлага:
Неомицин 50.2 мг+ Нистатин 100000 ед+ Полимиксин B 35000 ед

Хэрэглэх арга, заалт :

Үтрээний мөөгөнцрийн улмаас цагаан юм ихээр гарах, өвөрмөц бус бактерийн гаралтай үтрээний үрэвсэл, вульвит (гадна бэлэг эрхтэний үрэвсэл). Хэрэглэх тун, арга: Насанд хүрэгсэд зөөлөн бүрээстэй лааг үтрээнд гүн оруулж өгөх ба оройн цагаар, өдөр бүр нийт 6 хоног хэрэглэнэ. Архаг үрэвслийн үед хоногт 1-2 зөөлөн бүрээстэй лааг 6-12 хоног, өглөө, оройд хэрэглэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эмч болон эм зүйчээс лавлана уу!

Анхаарах зүйлс:

Бөөр, сонсголын эрхтэнийг гэмтээхээс болгоомжилж богино хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Дасал үүсэхээс сэргийлэхийн тулд хэрэглэхийн өмнө энэхүү эмэнд мэдрэг чанарыг үзүүлэх хэрэгтэй бөгөөд эмчилгээний үргэлжлэх хугацаа хамгийн бага шаардлагатай хэмжээнд байх хэрэгтэй. Зөвхөн үтрээгээр хэрэглэх бөгөөд амаар ууж хэрэглэж болохгүй. Сарын тэмдэг ирсэн байсан ч эмчилгээг тасалж болохгүй.

Category: