Имунофан

Найрлага:
Аргинил-альфа-аспартил-лизил-валил-тирозил-аргинин
Зориулалт, хоногт хэрэглэх хэмжээ:
Доорх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх болон эдгээр өвчнүүдээс үүдэлтэй хордлогын болон хоёрдогч дархлал хомсдолын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүн Эмчилгээнд.
· Хавдрын өвчний радикал хавсарсан схем эмчилгээ (мэс засал ба хими-туяа эмчилгээ), янз бүрийн байршилтай тархмал хавдрын процессын (III-IY үе) хавсарсан буюу шинж тэмдгийн эмчилгээнд;
· Архаг вируст гепатит болон бруцеллёзтой өвчтөний хавсарсан эмчилгээнд;
· ДОХ-ын халдвар болон дархлаа дутмагшлаас үүдсэн халдвартай өвчтөнүүдийн хавсарсан эмчилгээнд (цитомегаловирусын, хомхойн халдвар, токсоплазмоз, хламидиоз, пневмоцистоз, криптоспоридиоз);
· Мэс засалд орсон өвчтөнүүд, идээт-үжил бүхий хүндрэлтэй удаан хугацаанд эдгэхгүй байгаа мөчдийн шарх, холецисто-панкреатит, үжилт-эндокардит, цусны халдвар ба цусны үжилт халдвар бүхий III-IV шатны түлэгдэлтийн эмчилгээнд;
· Гуурсан хоолой бөглөрөлийн хамшинж, ревматоид артрит, хайрст үлдний хавсарсан эмчилгээнд.
· Нүдний үрэвсэлт өвчнүүдийн хавсарсан эмчилгээнд;
· Сахуугийн нянгийн тээгч, сахуугийн эмчилгээнд.
· Залгиур болон багалзуурын папилломатозын хавсарсан эмчилгээнд.
Хэрэглэх арга болон тун:
Имунофаныг 45мкг нэг удаагийн тунгаар арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ. Хоногийн хамгийн их тун – 45 мкг. Өвчний шинж байдал болон хэрэглэх зорилгоос хамааран бэлдмэлийг курсээр хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эмч болон эм зүйчээс лавлана уу!
Анхааруулга:
Хувь хүний өвөрмөц тэсвэргүй байдал илэрч болно. Харшлын урвал илэрч болно. Нянгийн эсвэл вирусын антигены тэсвэржилтээр дэмжигддэг фагоцитозын идэвхжилийн дүнд архаг үрэвслийн голомт сэдэрч болзошгүй.

Category: