Орвиколд

Хэрэглэх заалт: Ханиад болон томуугын үед илрэх шинж тэмдгийг анагаана. Үүнд: өндөр халуурах, бие зарайх, толгойн болон булчин үений өвдөлт, хамар битүүрэх, нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун хэмжээ: Дотуур ууж хэрэглэнэ. 1 уут бэлдмэлийг 1 стакан буцалсан халуун бүлээн усанд уусгаж халуунаар нь хэрэглэнэ.12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 1 уутаар 4-6 цагийн зайтай (өвчний шинж тэмдэг арилтал) хэрэглэх боловч хоногт 3 уут аас илүүг хэрэглэхгүй. Нэг удаагийн тун 1 ширхэг уут бэлдмэлээс хэтрэхгүй. Бэлдмэлийг хэрэглэж эхэлснээс 3 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг арилахгүй, халуун буурахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эмч болон эм зүйчээс лавлана уу!
Анхаарах зүйлс
ОРВИколд-ыг эмчийн зааваргүйгээр 3-аас дээш хоног хэрэглэхгүй. Заасан тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй! Тус бэлдмэлийг бусад парацетамол, деконгестан, гистамины эсрэг үйлдэлтэй болон ханиад, томууныг үед хэрэглэх бусад бэлдмэлтэй давхцуулан хэрэглэж болохгүй.
1 уут эмийн бэлдмэлд 9.4 гр сахар агуулагддаг тул чихрийн шижин бүхий өвчтөнд үүнийг тооцоолж хэрэглэх хэрэгтэй.
Төрөлхийн фруктоз болон глюкоз/галактозын шингээлтийн алдагдалтай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй.

Category: