Сууриндаа бариултай хүүхэд хооллох угж / 250мл

SKU: 9023

Бүтээгдэхүүний тухай

Хүүхдийг хөхөөр хооллох нь хамгийн зөв хооллолт юм. Эхийн сүүг юугаар ч орлуулашгүй билээ. Энэхүү угжны эмнэлгийн зориулалттай силикон материалаар хийгдсэн. Энэхүү угж нь хүзүүн дээрээ зориулалтын хий гаргагчтай.
Халамж анхаарал
PUR нь бүх бүтээгдэхүүнийхээ загвар болон чанарт ихээхэн анхаардаг. Бид эхчүүдэд хүүхдээ тав тухтай байлгаж, тайван хооллоход туслахыг хичээдэг.
Ойлголт
PUR брендийн бүтээгдэхүүн бүрийн хөгжил, ахиц дэвшилд байнгын үйлчлүүлэгч болох эцэг эхчүүдийн сайн харилцаа холбоо, итгэлцэл чухал нөлөөлдөг.
Итгэлцэл
PUR бренд нь олон нарийн туршилт судалгаа явуулж байж бүтээгдэхүүн гаргадаг ба гол нь хүүхэд болон эцэг эхчүүдийн таашаалд нийцэх нь чухал.
Бисфенол агуулаагүй/ BPA free/
Энэ угж нь хүүхэд аюулгүй Бисфенол агуулаагүй хүнсний зориулалтаар хийгдсэн. Мөн хоргүй, хүнсний зориулалтаар хийгдсэн.
Аюулгүй силикон материалаар хийгдсэн бөгөөд эрүүл ахуйн стандартыг хангасан. PUR-н бүх угжны хөхөлт нь удаан хэрэглэх боломжтой бөгөөд туршилтаар чанарын шаардлага хангасан. Энэхүү угж, угжны хөхөлт нь таны хүүхдэд аюалгүй.

Зөвлөмжүүд! BРA free угжийг угаахдаа:

  • Угжны эдэлгээг уртасгахын тулд BPA free савыг буцалгахгүй байхыг зөвлөж байна.
  • Угжны бүх хэсгийг ижил температур, ижил хугацаанд халдваргүйжүүлнэ

Анхааруулга:

  • Хэрэглэх болгондоо сайтар угааж, цэвэрлэж мөн тагийг сайтар таглах хэрэгтэй.
  • Хэрвээ хагарч, бүрэн бүтэн байдал нь алдагдсан бол дахин хэрэглэж болохгүй.
  • Угжаар хооллох нь эхийн сүүг орлохгүй.
  • Угжин дахь шингэнээ богино долгионы зууханд халааж болохгүй, учир нь таны хүүхдийг түлэх аюултай.
  • Нярай хүүхдийг насанд хүрэгчдийн хяналтгүйгээр хооллож болохгүй.

Хадгалалт, арчилгаа:

  • Шинэ угжийг хэрэглэхээс өмнө 5 минут буцалгаж угжны бүх хэсгийг сайтар зайлахыг зөвлөж байна.
  • Угжны силикон материалтай хэсгийг буцалж буй усанд сайн булхуулж эсвэл богино долгионы уураар халдваргүйтгэж хэрэглэнэ.
  • Угжны тагны хэсгийг аяга, таваг угаагчаар угааж, цэвэрлэх боломжтой.
  • Хуурай , сэрүүн орчинд хадгална.