Утрожестан

Найрлага:
прогестерон 100мг
Хэрэглэх арга, заалт:
Халууралт бүхий амьсгалын замын вирусын халдвар, томуу (ханиад) зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун хэмжээ:
· Овуляцийн эмгэгүүдийн улмаас сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед
· Сарын тэмдгийн өмнөх эмгэгүүд
· Өвдөлт болон хөхний эмгэгүүдийн үед
· Цус алдалт (Фибромын улмаас цус алдах…),
· Цэвэршилтийн үеийн эмчилгээ (Эстроген эмчилгээтэй нэмэлтээр хавсран хэрэглэнэ)
· Давтан үр хөндөлт
· In Vitro Fertilization (IVF) жирэмслэлт буюу үр шилжүүлэн суулгах үеийн эмчилгээ.
Хэрэглэх арга, тун:
Зөвхөн эмчийн зааврын дагуу жороор хэрэглэнэ. Прогестерон дааврын дутагдалтай үед эмийг өдөрт дунджаар 200-300мг-аар хэрэглэнэ. 100мг-ийг өглөө, 100-200мг-ийг унтахын өмнө хэрэглэнэ. Зарим тодорхой нэг нөхцөлд ялангуяа жирэмслэлтийг дэмжих зорилгоор эмч эмийн тунг өдөрт 600мг хүртэл нэмж болох бөгөөд эмийг өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Ямар ч тохиолдолд ууж хэрэглэх болон үтрээгээр хэрэглэж байгаа аль ч үед эмийн нэг удаагийн тунг 200мг-аас хэтрүүлж болохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эмч болон эм зүйчээс лавлана уу!
Анхааруулга:
· Тодорхойгүй шалтгаантайгаар бэлгийн замаас цус алдах,
· Тромбоз болох хандлагатай тохиолдолд (зөвхөн уух үед),
· Дутуу аборт,
· Сүүний булчирхай болон нөхөн үржихүйн эрхтэнүүдийн хорт хавдрын өвчнүүд (ялангуяа эдгээр эрхтэнүүдэд хортой хавдартай гэж сэжиглэгдэж буй тохиолдолд),
· Порфири,
· Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал (зөвхөн уух үед),
· Утрожестаны найрлагын аль нэг бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Category: