Хүүхэд хооллох угж / 250 мл

SKU: 9013

Бүтээгдэхүүний тухай

Хүүхдийг хөхөөр хооллох нь хамгийн зөв хооллолт юм. Эхийн сүүг юугаар ч орлуулашгүй билээ. Энэхүү угжийг эмнэлгийн зориулалттай силикон материалаар хийгдсэн. Энэхүү угж нь хүзүүн дээрээ зориулалтын хий гаргагчтай.

  • Бисфенол агуулаагүй/ BPA free/

Энэ угж нь хүүхэд аюулгүй Бисфенол агуулаагүй хүнсний зориулалтаар хийгдсэн. Мөн хоргүй, хүнсний зориулалтаар хийгдсэн.
Аюулгүй силикон материалаар хийгдсэн бөгөөд эрүүл ахуйн стандартыг хангасан. PUR-н бүх угжны хөхөлт нь удаан хэрэглэх боломжтой бөгөөд туршилтаар чанарын шаардлага хангасан. Энэхүү угж, угжны хөхөлт нь таны хүүхдэд аюалгүй.

Анхааруулга:

  • Хэрэглэх болгондоо сайтар угааж, цэвэрлэж мөн тагийг сайтар таглах хэрэгтэй.
  • Хэрвээ хагарч, бүрэн бүтэн байдал нь алдагдсан бол дахин хэрэглэж болохгүй.
  • Угжаар хооллох нь эхийн сүүг орлохгүй.
  • Угжин дахь шингэнээ богино долгионы зууханд халааж болохгүй, учир нь таны хүүхдийг түлэх аюултай.
  • Нярай хүүхдийг насанд хүрэгчдийн хяналтгүйгээр хооллож болохгүй.

Хадгалалт, арчилгаа:

  • Шинэ угжийг хэрэглэхээс өмнө 5 минут буцалгаж угжны бүх хэсгийг сайтар зайлахыг зөвлөж байна.
  • Угжны силикон материалтай хэсгийг буцалж буй усанд сайн булхуулж эсвэл богино долгионы уураар халдваргүйтгэж хэрэглэнэ.
  • Угжны тагны хэсгийг аяга, таваг угаагчаар угааж, цэвэрлэх боломжтой.
  • Хуурай, сэрүүн орчинд хадгална.

Зөвлөмжүүд! BРA free угжийг угаахдаа:

  • Угжны эдэлгээг уртасгахын тулд BPA free савыг буцалгалгүй байхыг зөвлөж байна.
  • Угжны бүх хэсгийг ижил температур, ижил хугацаанд халдваргүйжүүлнэ.