Цитрамон П

Найрлага:
Ацетилсалицилийн хүчил, ацетаминофен, кофейн
Хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун:
Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт /тухайлбал: толгой шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт/, халдвар-үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ. Хоол идсэний дараа 1-2 шахмалаар өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 6 шахмал. Эм хэрэглэх хоорондын хугацаа 6 цагаас багагүй байна.
Анхааруулга:
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ходоод гэдэсний замаас цус алдах үед болон элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчнүүд, глауком, бронхын багтраа, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, 15 хүртэлх насны хүүхэд хэрэглэхгүй.